"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд "Хаппи Вератис" оношлогооны төв иргэдийг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах нэг сарын аяныг өчигдөр зарлалаа. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарвал эхний нэг сарын эмчилгээний эмийг үнэ төлбөргүй олгох юм байна.