Хулгана дээр хийсэн судалгааны үр дүнд элсэн чихэр агуулсан хүнс нь дархлааны эсийг устгадаг болох тогтоогджээ. Мөн таргалалт, зарим төрлийн өвчнөөс сэргийлэх ашигтай бактерийг устгадаг байна.

Учир нь гэдэсний бактериуд тодорхой дархлааны эсүүд буюу туслах эсийг нэмэгдүүлэх үүрэгтэй аж. Эрдэмтэд эдгээр дархлааны эсүүд хулганы гэдсэн дэх өөх тосны шингээлтийг зохицуулдаг болохыг туршилтаар баталжээ.

Боловсруулсан хоол хүнс нь их хэмжээний далд элсэн чихэр агуулдаг. Тэр хэрээрээ идэх дуршлыг нэмэгдүүлж, таргалалтаас гадна зүрх судасны өвчний шалтгаан болж байгааг ч бас дурдсан байна.

Сонирхуулахад даршилсан ногоо, жимстэй тараг, улаан байцай зэрэг бүтээгдэхүүн далд элсэн чихэр ихээр агуулдаг ажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) чихрийн хэрэглээгээ өдөрт 25 грамм болгож бууруулахыг зөвлөж буй. 

Энэ нь нийт зургаан халбага юм. 2017-2018 оны хооронд Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) хийсэн судалгаагаар америкчууд өдөрт дунджаар 17 цайны халбага элсэн чихэр хэрэглэдэг болохыг тогтоожээ.