Х.Уянга
11 сарын 05, 2025
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний 21:00 цагт Монголын эмч ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээлэл хийсэн. Тэдний зүгээс үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж, ажил хаялт зарлах болсон талаараа албан ёсоор мэдэгдсэн байдаг.
Тэгвэл уг шийдвэрээ өнөөдөр ЭМЯ-нд албан ёсоор хүргүүлнэ гэдгийг холбооны төлөөллүүд хэллээ.
Ийнхүү хүргүүлснээс хойш ажлын тав хоногийн дараа ажил хаялт эхлэх нөхцөл хуулиараа бүрдэх аж. Өөрөөр хэлбэл, эмч ажилчдын ажил хаялт ирэх долоо хоногийн пүрэв гарагаас буюу энэ сарын 13-ны өглөөний 08:00 цагаас эхлэх юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.