Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 14, 2017
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ гурван жил тасралтгүй төлсөн иргэнийг урамшуулж нэг удаа эрүүл мэндийн үзлэгт оруулдаг. Ингэхдээ ерөнхий болон хавдрын, харшлын гэсэн оношлогоо, шинжилгээний гурван багцаас сонгоно. Дараа нь нийгмийн даатгалын байгууллагатай гэрээтэй 82 эмнэлэгээс сонгон харьяа харгалзахгүйгээр эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдах эрхтэй байдаг ажээ. Гол нь даатгуулагч энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй байх ёстой юм.
Хэрэв та нийгмийн даатгалын урамшуулалд хамрагдах боломжтой эсэхээ мэдэхгүй байгаа бол энд дарж цахим хуудсаар орж, регистрийн дугаараа хийн шалгаарай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.