Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Б нь ГССҮТ-д элэг бяцарсан оноштойгоор баасан гарагт ГССҮТ-д хагалгаанд орсон билээ. Хагалгаанд орохоос өмнө тус эмнэлэгт 7 хоног шахам хэвтэн эмчлүүлсэн  байна. Үүнээс өмнө 14 хоног шахам халуурч бие нь өвдөж эмнэлэгт хандсан байна. Анх олгой хэмээн оношлогдсон ч нарийн шинжилгээрээр элэг бяцарсан гэсэн онош гарсан аж.

Гэр бүлийн хүмүүстэй холбогдон хүүгийн биеийн байдлын талаар тодруулахад "Хагалгаа хийлгэсэн ч бие нь хараахан тэнхрээгүй, гэхдээ анх ирсэн үеэ бодвол дээрдсэн, багштай нь бид хуулийнх нь дагуу хариуцлага тооцуулахаар шийдсэн. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй." гэв. 

Хүүг Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуульд Нийгмийн ухааны хичээл заадаг  Н.Наранхүү гэдэг багш гэмтээсэн аж. Тухайн үед багш нь цохиход хийтэй  цохилт таарсан нь хүүг ийнхүү хүндээр бэртэхэд хүргэсэн байна.