Бүсгүй та энэ хорвоод эмэгтэй хүн болж төрснөөрөө эрчүүдээс ямар зүйлүүдээрээ давуу бөгөөд илүү эрхтэй байдгаа мэддэг үү.

Бид танд эмэгтэй хүн байхын 15 давуу талыг хүргэж байна.

1. Өвчин даах чадвар 

Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхдээ энэ насанд түүнтэй цөөн дүйцэх өвчинийг давж гардаг. Эмэгтэйчүүд энэ шалтгаанаас үүдэн байгалиасаа тэсвэртэй төрдөг бөгөөд  биеийн үйл ажиллагаа, оюун санаагаа удирдах уламжлалт бясалгалыг илүү эзэмших чадвартай байдаг.


2. Урт удаан амьдрал 

Эмэгтэйчүүдийн дийлэнх нь эрэгтэйчүүдээс удаан амьдарч байгааг статистикаар нотолж байна. Эдгээр нь ажлын байрны ослоос шалтгаалдаг ч ихэнх нь өвчин эмгэгтэй холбоотой байдаг. Эмэгтэйчүүдийн өвчлөлт нь харьцангуй бага бөгөөд урт насалдаг.

3. Тэд бие биенээ тэврэх боломжтой


Охид бүсгүйчүүд олон нийтийн газар дотны найзыгаа тэврэхдээ бусдыг юу гэж бодох бол гэдэгт санаа зовдоггүй. Тэд бие биедээ дотно байдал, сэтгэлээ илэрхийлэхэд нээлттэй байж болно.

4. Эмэгтэйчүүд уйлах боломжтой, хэрвээ хүсвэл.


Эмэгтэйчүүд олон нийтийн газар уйлах нь зөвшөөрөгдсөн бол харин эрчүүдийн хувьд энэ нь ичгүүртэй явдал гэж үздэг. Тийм ч учраас эмэгтэйчүүд стрессээ амархан тайлсанаар эрчүүдээс илүү эрүүл байдаг.

5. Ladies night буюу эмэгтэйчүүдэд зориулсан хямдралтай арга хэмжээ


Эмэгтэй учраас үнэгүй нэвтрэх эрх олгон, хагас зардалаар коктейль уун, зууш олгодог бол эрчүүдийн хувьд энэ нь боломжгүй юм.

6. Эмэгтэйчүүд нүүрээ будах эрхтэй

Эрчүүд байгалаас төрсөн зүс царайндаа л найддаг бол эмэгтэйчүүд нүүр будгаас аваад үсээ хэдэн төрлөөр ч янзлан зүс царайгаа өөрчлөх боломжтой.


7. Эмэгтэй хувцасны сонголт нь эрчүүдийнхээс хэд дахин их


8. Зөвхөн эмэгтэйчүүд л биедээ давхар амь тээх боломжтой


9. Эмэгтэйчүүд ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээ цүнхэндээ хийж явдаг


Халаасны алчуур, амны гаа, нарны тосыг эмэгтэйчүүд цүнхнээсээ гаргаад ирэх боломжтой. Мөн төрөл бүрийн брэнд хэлбэр дүрстэй цүнхийг өдөр тутамдаа хэрэглэх нь зугаатай шүү.

10. Халцралт 


Эрчүүд хижээл насандаа тохиолддог аюул нь халцрах юм. Харин эмэгтэйчүүд хоромсомынхоо ачаар энэхүү аюулаас холуур байдаг. Мөн эмэгтэйчүүдэд зориулсан үсний бүтээгдэхүүний сонголт нь үсний ургалтанд нөлөөлдөг.

11. Гайхалтай харилцааны чадвар 

Харилцааны асуудал хариуцсан тархин дахь хэсэг нь эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү хэмжээг эзэлдэг. Эмэгтэйчүүд нь харилцааны хувьд илүү ойлголцох чадвартай байдаг бөгөөд хэл ярианаас гадна нүүрний хөдөлгөөнөөр ойлгодог байна. Тийм ч учраас энэ төрлийн ажилд эмэгтэйчүүд давуу байр суурийг эзэлдэг.


12. Эмэгтэйчүүд өнгийг илүү мэдэрдэг ба интерьер дизайн болон гоёл чимэглэлийн ажилд илүү чадвартай.


13. Эмэгтэйчүүд түрүүлж ( Ladies first)

Аюул занал тохиолдоход эмэгтэйчүүд, хүүхдүүдэд түрүүлж тусламж үзүүлэхээс гадна аюултай газраас түрүүлж гаргадаг. Мөн жирийн үед эмэгтэйчүүдэд хаалга барьж өгч хүндэлдэг найрсаг харилцаа тогтсон нь бас эмэгтэй хүн болсоны давуу тал юм.


14. Гэртээ үлдэх


Эмэгтэйчүүд гэрээсээ ажиллах юмуу, хүүхдээ асрахаар гэртээ байх нь нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Эрчүүдийн хувьд гэртээ хүүхдээ асардаг бол эвгүй, санаа зовоох асуултуудаар булуулдаг.

15. Илүү цэцэг ,бэлэг хүлээн авдаг


Эх сурвалж: https://www.womensarticle.com