Саруулын Ариунжаргал
03 сарын 31, 2019
Цаг хугацааны эрхээр эмэгтэй хүмүүс гэр бүл зохиох асуудлын талаар сонирхохоо больдог. Гэр бүлд цаг хугацаа, хоёр хүний хоорондох үүрэг, хариуцлага шаарддаг. Харин зорилготой, хүсэл тэмүүлэлтэй эмэгтэй хүмүүст цаг хугацаа, үүрэг хариуцлага хамгийн чухал юм. Эмэгтэй хүмүүсийн байх ёстой газар гэр гэж боддог хүмүүс ч бий. Тэд гэрийн ажилаа хийж, хүүхдүүдээ асрах ёстой гэж боддог. Гэвч өнөөгийн нийгэмд эмэгтэй хүмүүс хүсэл эрмэлзэлтэй, амбицтай учир тэдний хувьд гэр бүл хоёрдугаарт ордог.
Гэрлэсэн эмэгтэйчүүдийн хувьд нөхцөл байдлыг муутгадаг хэд хэдэн шалтгаан байдаг.
#1. Санхүүгийн асуудал
Орчин үеийн хурим өртөг өндөртэй. Үүнийг эсэргүйцэж болохгүй. Тиймээс эмэгтэйчүүд энэ их мөнгийг өөр зүйлд үрж болно гэдгийг олж харсан.
#2. Карьерын амжилт
Гэр бүл эмэгтэй хүнээс маш олон золиос шаарддаг. Тэд өөрсдийн тэргүүлэх ач холбогдолтой зүйлсээ дахин харж, хатуу шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Маш олон тохиолдолд эмэгтэй хүмүүс ажилаа орхих хэрэг гардаг.
#3. Харилцаанаас болж үүсдэг асуудал
Харилцаатай холбоотой маш олон асуудал байдаг (хардалт, хэрүүл маргаан, доромжлол гэх мэт). Орчин үеийн эмэгтэй хүн ийм асуудлуудтай тулгарахыг хүсдэггүй.
#4. Тайван байдал
Өөрийгөө тайвшруулахын тулд тогтвортой, бат бэх байх ёстой. Гэсэн хэдий ч орчин үеийн эмэгтэй хүмүүс үүнийг бий болгож чаддаггүй. Тэд хэт завгүй, амжилтын дээд цэгт хүрэхийг хүсдэг учир өөрийн амьдралын балансыг алдагдуулахыг хүсдэггүй.
#5. Гэр бүл цаг хугацаа шаарддаг
Ямар ч харилцаа их цагийг шаарддаг. Аливаа харилцаанд ороход чиний цаг хугацаа зөвхөн чинийх байдаггүй. Тэд цаг хугацааг хувааж, үе үе буулт хийх хэрэг гарна.
#6. Одоогийн байдлаар нөхөрсөг харилцаа болон бусад нийгмийн харилцаа илүү чухал
Зарим эмэгтэй хүмүүс насан туршдаа нэг хүнд өөрийгөө уяхыг хүсдэггүй. Тэдний хувьд найз нөхөд илүү их байр суурийг эзэлдэг. Хэрэв тэрээр өөрийн нийгмийн амьдралаас дээд хэмжээний хариу авбал түүнд нөхөр ямар хэрэгтэй юм бэ?
#7. Гэр бүлийн үзэл баримтлал хуучирсан
Гэрлэлт бол өөр хүнтэй харилцаа холбоо тогтоох цорын ганц арга хэмээн заадаг байсан. Гэсэн хэдий ч чөлөөт сэтгэлгээтэй эмэгтэй хүн гэрлэлт гэдэг бол нийгмийн хэрэгцээ бөгөөд түүнгүйгээр ч амьдарч чадна гэж боддог.
#8. Түүний амьдралд төгс эр хүн одоог хүртэл гарч ирээгүй
Эмэгтэй хүний гэр бүл зохиохоос зайлсхийдэг өөр нэгэн шалтгаан бол түүний амьдралд зөв хүн одоог хүртэл гарч ирээгүй. Зарим эмэгтэйчүүд хэдий гэр бүл зохиоход бэлэн байгаа ч гэсэн зөв хүнээ гарч иртэл хүлээдэг.
#9. Бусад хүний өмнөөс асуудлыг шийдвэрлэх бас нэгэн хариуцлага
Та хэн нэгэнтэй гэр бүлтэй болоход танд илүү их хариуцлага ноогддог. Та өөр нэг хүний асуудлыг өвлөж авна. Орчин үеийн эмэгтэй хүмүүст өөрийн олон асуудал байхын хажуугаар тэрээр өөр нэг хүний асуудлыг хариуцхыг хүсдэггүй.
#10. Хүүхэдтэй болох нь заавал гэр бүлтэй байх ёстой гэсэн үг биш
Өмнө нь гэрлээгүй байхдаа хүүхэдтэй болох хэцүү байсан. Нийгэм ганц бие ээжүүдэд дургүй байсан. Харин өнөө үед энэ үзэл өөрчлөгдсөн. Тиймээс хүүхэд үрчлэх, тээгч эх зэрэг сонголтууд байдаг болсон.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.