Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.30/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа "Сүүлийн 24 цагт нийт 14.218 хүнд шинжилгээ хийхэд 481 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 404 нь Улаанбаатар хотод, 77 нь орон нутагт бүртгэгддээ.

Тодруулбал, Баянхонгор аймагт 1, Хэнтий аймагт, Булган аймагт 10, Архангай аймагт 7, Орхон аймагт 15, Төв аймагт 27, Өвөрхангай аймагт 10, Орхон аймагт 15, Дархан-Уул аймагт 3, Ховд аймагт 2 тохиолдол батлагдсан байна.

Сүүлийн 24 цагт 124 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. 

Улмаар орон нутагт нийт 861, Улаанбаатар хотод нийт 6.672 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 8.070, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 8.497 тохиолдол боллоо. Тэдний 60 хувь буюу 4.835 нь эдгэрсэн байна. 

Одоо нийт 1.776 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 11, хүнд 3, хүндэвтэр 250, хөнгөн 1.486 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна. 

Тодруулбал,

  • 22-нд 210 хүнээс, 
  • 23-нд 206 хүнээс
  • 24-нд 218 хүнээс 
  • 25-нд 285 хүнээс 
  • 26-нд 437 хүнээс
  • 27-нд 361 хүнээс 
  • 28-нд 321 хүнээс
  • 29-нд 575 хүнээс 
  • 30-нд 481 тус тус коронавирус илэрсэн байна.

Улаанбаатар хотоос гадна 14 аймагт коронавирусийн халдвар бүртгэгджээ.