Шинэ зүйлийг хүний тархи хүлээж авдаг талаар үндсэн зарчмыг нь ойлгосноор сэтгэлгээний хэв маягаа өөрчлөхөд хялбар дөхөм болдог гэдгийг судлаачид нэгэнтээ тогтоожээ.

Доорх хэдэн зүйлийг өөр дээрээ туршин сэтгэлгээний хэв маягаа өөрчлөөрэй.

1. Шинэ зүйл сурахад юу таны сэтгэлгээнд саад тушаа болж байгааг ойлгож авах – Өөрийгөө хүлээн зөвшөөрч, ойлгож чадвал тэр бүр өөрийгөө шүүх шүүмжлэх нь багасч өмнөө босгосон ханаа нурааж чадна.



2. Алсын хараагаа тодорхой болгох – Ингэснээр ямар чиглэлд хэрхэн өөрийгөө хөгжүүлэх талаараа тодорхой алсын хараатай болно. Ахисан төвшинд хүргэх, өөрт тань урам өгч чадах тийм чиглэлийг сонгож алсын хараагаа тодорхойлж чадвал амжилт олох магадлал өндөр.


3. Урт хугацааны дадлага, туршилтууд шаардагдана гэдгээ ойлгох – Шинэ зүйлд суралцах нь урт хугацааны шилжилт байдаг, энэ нэг өдөр гэнэт тохиолдоод үр дүнд хүрдэг зүйл биш гэдгийг сайн ухаарч ойлгох. Учир нь таны тархи шинэ зүйл сурахдаа олон удаагийн оролдлогоор тархинд шинэ холболтууд бий болсноор тархи шинэ ур чадвар, шинэ зүйлийг хүлээн авч дасан зохицдог.

4. Ямар нэг бүтэлгүйтэлтэй учирна гэдгээ хүлээн зөвшөөр – Ухралт бол хүнийг өсөн дэвжих хөгжих замд зайлшгүй тохиолддог зүйл бөгөөд үүнийг ойлгосноор харьцангуй бага бүтэлгүйтнэ. Өөрийгөө хүсэл тэмүүлэлтэй болгож, өөрийгөө хүлээн зөвшөөрөх байдал нь таны хүчин зүтгэлийг мохоож бууж өгөхөд хүргэх, үр дүнг бууруулна.

5. Өөртөө хяналт тавих зарчмаар амьдар – Ямарваа шинэ зүйлийг сурахад хэт их сэтгэл хөдлөлтэй хандах хэрэггүй. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлөө хянах нь чухал. Ингээгүйгээс хэт их сэтгэл хөдлөлөөр эхэлснээс болж амархан бууж өгөх магадлалтай. Судалгаагаар шинэ зүйлд суралцахын тулд өөрийнхөө нийт хүчин чадлын 70 хувьтай тэнцэх хэмжээнд дадлага хийвэл илүү үр дүнтэй гэж үздэг байна.


6. Хөнгөн хүлээж ав. Учир нь шинэ зүйл суралцахыг хэт хүндээр, нүсэр хүлээж авснаар замын дундаас халширдаг талтай. Шинэ зүйлд суралцах, өөрийгөө хөгжүүлэхийг хөнгөнөөр хүлээн авч өөрийгөө зугаацуулж буй зүйл мэтээр бодож өөрчлөлтийг хийвэл амжилт олох магадлал өндөр.



7. Жижиг зорилт тавь. Дээр дурдсанаар алсын хараагаа тодорхойлсны дараа тэр хүрээндээ жижиг зорилтуудыг өөртөө тавих хэрэгтэй. Жижиг зорилт бол таны өөрчлөлтийн үр дүнг хэмжих аргачлал болдог бөгөөд байнга таныг дадлага, туршилт хийхэд ойр байлгадаг.



8. Биеийн хүчний эрч хүчийг байнга эрэлхийлж олж авах- Өөрчлөлт хийх, шинэ зүйлд суралцах нь нэлээдгүй эрч хүчийг шаардаж байдаг. Энэ их эрч хүчийг хаанаас олж авах хэрхэн зөв хуваарилахаа байнга бодолцож байхаас гадна үүний тулд эрүүл, зөв амьдрах шаардлага тулгардаг. Жишээ нь шинээр суралцах зүйлээ өглөө бүр давтах юм бол харьцангуй хурдан бөгөөд үр дүнтэй байх магадлал өндөр. Учир нь шөнө унтаж амарсны дараа таны эрч хүч сайн сэргээгдсэн гэсэн үг юм. Хэрэв та их ачаалалтай өдрийнхөө орой нь шинэ зүйлээ давтана гэвэл бидний эго оюун санааны маань ихэнх эрч хүчийг сорсон байдаг тул энэ үед шинэ зүйлд суралцах эсвэл давтах нь үр дүн багатай болдог.


9. Өөртөө үнэнч байх – Өөрөө өөрийгөө зөв тодорхойлох, таних нь шинэ зүйлд суралцах, өөрийгөө өөрчлөхөд ихээхэн тус болдог. Бид өөртөө болон бусдад өөрийнхөө тухай худлаа харагдахын тулд маш их эрч хүчийг зарцуулдаг байна.


10. Аливаад хүчтэй байх зан үйлийг өөртөө төлөвшүүлэх – Бүх тамирчид аливаад тууштай байж өөрийн чадах хамгийн дээд төвшний гүйцэтгэлийг хийх зан төлөвийг өөртөө төлөвшүүлж чадсан байдаг. Өдөр бүр шинэ сурах зүйлээ давтах нь ийм зан төлөвийг ихэнхдээ суулгаж чаддаг.