Ц.Усанболор
01 сарын 02, 2019
Харвардын Ерөнхийлөгч тэднийг гуйлгачин, тэдний сургуульд сурах эрхгүй хэмээн үзсэн. Тэрээр тухайн үед түүний өмнө ямар агуа хүмүүс сууж буйг мэдсэн ч болоосой… Магадгүй та тэдний түүхийг бүтнээр мэдэхгүй бол энэ зураг дээрээс хараад тэднийг танихгүй байх.
Даруухан хослолтой нөхрийн хамт энэ гандсан даашинзтай эмэгтэй Бостоны галт тэрэгний буудал дээр буун Харвардын Их Сургуульд очжээ. Гэтэл нарийн бичиг тэднийг харан уулзалт товолж өгөөгүй байна. Учир нь тэрээр эхний харцаар тэднийг өмссөн хувцаар дүгнэжээ.
Хэдэн цагийн турш нарийн бичиг тэднийг үл тоож, тэднийг удалгүй шантран явах байх гэж боджээ. Гэтэл тэднийг хаашаа ч явахгүйг ойлгосон тэрээр Ерөнхийлөгчийг сатааруулхаар шийдсэн байна.
Харин Ерөнхийлөгч санаа алдан, дурамчхан зөвшөөрчээ. Ийм чухал хүнд илэгдсэн даашинз, хямд хослол өмссөн хүмүүст гаргах цаг байхгүй нь мэдээж.
Тэднийг орсны дараа Ерөнхийлөгч тэдэнрүү ихэмсэгээр харжээ. Тэр үед эмэгтэй түүнд:
Энийг сонссон Ерөнхийлөгч огт баярлаагүй, харин эсэргээрээ улам дургүй нь хүрсэн.
Ерөнхийлөгч тэдний хувцасыг харсанаа:
Эмэгтэй дуугуй суув.
Энэ үед Ерөнхийлөгч тэднийг явах нь хэмээн баярлан инээв.
Эмэгтэй нөхөрлүүгээ харан аяаахан хэллээ:
Нөхөр өөртөө итгэлтэй нь араггүй толгой дохижээ. Харин Харвардын Ерөнхийлөгч сандарсан, гайхсан, яаахаа мэдэхгүй болжээ. Ноён, хатагтай Стэнфорд босон Ерөнхийлөгчийн өрөөг орхин гарчээ. Тэд Калифорни мужийн Пало-Альтод хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж Стэнфордын их сургуулийг үүсгэн байгуулжээ. Стэнфордын их сургууль бол хувийн их сургууль бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй, АНУ-ын болон Дэлхийн шилдэг их сургуулиудын шилдгийн нэг юм. Тус сургуулийг 1891 АНУ-ын сенатор, Калифорни мужийн захирагч асан Леланд Стэнфорд болон түүний эхнэр Жейн Стэнфорд нар үүсгэн байгуулжээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.