Хонь-Хайр, дурлалын харилцаандаа анхаар

Ерөнхийдөө энэ долоо хоног тун завгүй өнгөрөх тул ажил, харилцаандаа няхуур хандахыг зөвлөж байна. Анхаарал, болгоомжгүй байдлаасаа болж стресс, бэрхшээлтэй тулгарч магадгүй. Түүнчлэн хайр дурлалын харилцаандаа тусгайлан анхаарах хэрэгтэй. Санхүүгийн бага зэрэг уналтад орж мэднэ. Газар болон үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахад таатай долоо хоног биш. Сөрөг бодол л стресс  бухимдлыг үүсгэдэг. Иймд иога хийх, ууланд алхах зэргээр өөрийгөө тайвшруулах аргыг ол. Хоол боловсруулах эрхтний асуудал гарч магадгүй тул гадуур хооллохоос татгалзаж, эрүүл хөнгөн хоолоор хоолло. 


 Үхэр-Завгүй долоо хоног тохионо


Энэ долоо хоног тун завгүй өнгөрөх бололтой. Ажил мэргэжил, хичээлийн хоцрогдол байвал анхаарлаа хандуулах шаардлагтай. Хийж дуусгаагүй бүх ажлаа эхнээс нь эхлээд дуусгахыг хичээ. Бодож сууснаас хийж эхэлсэн нь хавьгүй дээр шүү дээ. Зарим нэг бухимдал хүргэх асуудалтай тулгарч магадгүй тул тэвчээртэй байхыг зөвлөе. Гэр бүлтэй хүмүүс жижиг асуудлыг бүү дэвэргэ. Санхүүгийн алдагдалтай ажиллаж магадгүй. Аливаа ажил, төлөвлөгөөг эхлүүлэхээсээ өмнө сайтар дүн шинжилгээ хийх хэрэгтэй.


Ихэр-Мөрөөдлийн ажлаа олж мэднэ

Хэрэв та энэ долоо хоногт хуримлах эсвэл амьдралын чухал шийдвэр гаргах гэж байгаа бол түр хойшлуулсан нь дээр. Гэхдээ тун удахгүй бүх зүйл илүү сайжирч, тохиромжтой хугацаа ирэх болно. 

Оюутан, залууын хувьд энэ долоо хоногт хийж буй ажил бүтэмжтэй байх болно. Мөн диплом хамгаалах, шалгалтад ч азтай байх болно. Багш нар таны хийсэн даалгаврыг өндрөөр үнэлж, сайн үнэлгээ авч чадна. Ажил хайж байгаа хүмүүс ажлын ярилцлагадаа тэнцэх, шинэ ажилд орох магадлалтай. Та мөрөөдлийн ажлаа ч хийж магадгүй юм. Бизнес эрхлэгчдийн хувьд ч энэ долоо хоногт ашигтай ажиллах  болно. Шинээр гэрээ байгуулах, олон үйлчлүүлэгчтэй болж магадгүй. Энэ долоо хэдий завгүй өдрүүдээр дүүрэн байх ч үр бүтээлтэй, таатай байх болно.  


 Мэлхий-Сэтгэл хөдлөм үйл явдал тохиолдоно

Энэ долоо хоног таны хувьд сэтгэл хөдлөм өнгөрөх бололтой. Ажил, мэргэжилтэйгээ холбоотой асуудлуудаа цэгцлэн, зорилгоо биелүүлж чадна. Жижиг зүйлсээс бус, хамгийн чухал гэж бодсон ажлаасаа эхлэн төвлөрөх хэрэгтэй. Үр дүнтэй ажиллахын тулд сайтар төлөвлө. Энэ долоо хоног бол төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой үе.  Бодит байдалтайгаа эвлэрч, төсөөлөлдөө бүү авт. Бага зэрэг дарамтад орж магадгүй тул ур чадвар, тэвчээрийн хүчээр л даван туулах боломжтой. Спортоор хичээллэх, бие бялдраа хөгжүүлэхэд тохиромжтой байна. 


 Арслан-Ашигтай ажиллаж мэднэ

Энэ долоо хоногоос ажил, амьдралын тун завгүй өдрүүд эхэлж байна. Карьерийн амжилттай байж, ажлын эрх хүч нэмэгдэх болно. Тун удахгүй их хэмжээний орлого олж мэднэ. Хуурмаг зүйлсээс холдож, бодит зүйлрүү анхаарлаа төвлөрүүл. Томоохон эрсдлээс зайлсхийж, хэтийн төлөвлөгөө гаргахыг зөвлөж байна. Хувь хүний ур чадвараа хөгжүүлэхэд анхаар. Ойр дотны хүмүүстээ цаг зав гаргахаа багасгаж магадгүй тул харилцаандаа анхаарч, гэр бүлийхнээ халамжил. Бага зэрэг л хичээхэд урт хугацааны ашиг олох бүрэн боломжтой. Гэвч зарим зүйлсэд хэтэрхий найдснаар хүлээлтээс доогуур үнэлгээ авч магадгүй. Эсэргүүцэл буурч, дархлаа муудаж магадгүй тул өвчин амархан тусч мэднэ.

 

Охин-Гэнэтийн зардал гарч мэднэ


Энэ долоо хоногт ажил мэргэжлийн хувьд ахицтай байна. Гэсэн хэдий ч даргатайгаа санал зөрөлдөх, стресстэй ажиллаж магадгүй. Хэрэв та бизнес эрхэлдэг бол ажилчдынхаа бүтээмжид анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ долоо хоногт төлөвлөөгүй гэнэтийн зардал гарах, санхүүгийн зарим асуудал танд төвөг учруулж болзошгүй. Тэвчээртэй байж чадвал багахан хугацааны дараагаас ашигтай ажиллаж эхэлнэ. Санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн гэр бүлийн хүрээнд зөрчилдөөн үүсэж мэднэ. Энэ долоо хоног таны хайр дурлалын амьдрал, харилцаанд эерэг өөрчлөлт гарч магадгүй. Оюутнуудын хувьд эрч хүчгүй болох, залхуурч магадгүй. Тиймээс цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхдээ анхаарлаа төвлөрүүлээрэй. 


Жинлүүр-Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой


Энэ долоо хоногт жинлүүрийхэн санхүүгийн хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой. Түр хүлээгдэж байсан ажлуудаа дахин шинээр эхлүүлэх гээд үзээрэй. Мөнгөний эх үүсвэргүй болох, орлогын төвшин буурах эрсдэлтэй. Гэр бүлийн гишүүдийн дунд маргаан үүсч, хадмуудтайгаа зөрчилдөх магадлалтай. Гэхдээ та аль болох эв найрамдлыг эрхэмлэхийг зориорой.  Хэрэв та шүүх хуралдаанд оролцож байгаа бол шүүхийн шийдвэр таны талд гарах магадлалтай. Ойрын зайн аялалд гарахад тохиромжтой. Мөн эрүүл мэндэдээ анхааралтай байж, дархлаа дэмжихүйц хоол, хүнс хэрэглэхийг зөвлөж байна. 


Хилэнц-Гайхалтай үйл явдал тохионо


Энэ долоо хоногт хилэнцийн ордныхонд гайхалтай үйл явдал тохиолдох болно. Өдөр тутам хийдэг ажлууддаа илүү их анхаарах шаардлагатай. Таны авъяас чадвар, бүтээлч байдал аливаа ажилд дүн шинжилгээ хийх чадварыг улам нэмэгдүүлэх болно. Ахмад настнуудын талархлыг хүртэж, бусадтай тааламжтай харилцаатай байна. Таны өгөөмөр, халуун дулаан чанар тань амьдралд олон баяр баясгалантай, аз жаргалтай мөчүүдийг авчрах болно. Үүнээс гадна гэнэтийн томоохон боломжийг хүлээн авч магадгүй. Гэсэн хэдий ч хариуцлагагүй, найдваргүй байвал карьерт тань хар толбо үлдээж мэднэ. Мөнгөний шинэ урсгалуудтай болж, орлогын төвшин нэмэгдэнэ.

Нум-Томоохон шийдвэр гаргаж мэднэ


Энэ долоо хоногт төлөвлөгөө, ажлаа амжилттай хэрэгжүүлж чадна. Мөн томоохон шийдвэрүүд гаргаж магадгүй. Өөрийнхөө дааж чадах хариуцлагаас бүү зугт. Автомашин худалдан авахад тун тохиромжтой. Гэсэн хэдий  ч ямар нэгэн зээл худалдан авах гэсний хэрэггүй. Амралтын өдрүүдээр найз нөхдөөсөө урилга хүлээн авч мэднэ. Хэрэв одоо хийж буй ажилдаа сэтгэл дудндуур байвал шинээр хайж эхлэхэд тохиромжтой. Ямар ч шийдвэр гаргасан нухацтай бодсоны дүнд шийдэхийг од, эрхэс сануулж байна. Дархлаа муудаж, амархан өвдөж магадгүй тул эрүүл, чанартай хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. 

Матар-Эрч хүчээр дүүрэн байна


Та сэргэлэн цовоо, хайр татам, дур булаам байх бөгөөд энэ долоо хоногт эрч хүчээр дүүрэн байна. Тэвчээр, тууштай байдал нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд улам хялбар болгодгийг бүү март. Магадгүй та өөртөө итгэх итгэлээ бага зжржг алдаж, идэвхгүй байвал хэн нэгний тусламжийг авах гээд үзээрэй. Гутранги, сөрөг хандлага нь амьдралын ташаалыг мэдрэхэд тань садаа болж магадгүй. 

Хайртай хүндээ сэтгэлээ илчлэх, бодож явсан бүх зүйлсээ хэлэх хамгийн тохиромжтой мөч энэ долоо хоногт тохиож байна. Матрын ордны эмэгтэйчүүд ажил, гэр аль алинд нь тун таатай байх болно. 

 

Хумх-Хайр дурлалын мартагдашгүй дурсамжийг бүтээнэ



Хэрэв ажлаасаа гарахаар шийдээд байгаа бол түр хүлээхийг зөвлөе. Бизнес эрхлэгчдийн хувьд хүлээгдэж буй гэрээ хэлэлцээр, ажлуудаа хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой долоо хоног байна. Гэнэтийн төлөвлөөгүй зардлууд гарч мэднэ. Сугар гаргийн нөлөөгөөр хайр дурлалын мартагдашгүй дурсамжийг бүтээх бололтой. Мөн энэ долоо хоногт гэр бүлийн харилцаагаа сайжруулахад анхаар. Хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийг хичээ. Баяр ёслол, үдэшлэгт уригдаж магадгүй. Хэт олон зүйл бодож, өөрийгөө бүү стресст өртүүл. Оюутнуудын хувьд, багшаасаа амжилттай үнэлгээ авч чадна. Хэн нэгнээс гэнэтийн бэлэг авч мэдэх тул бэлтгэлтэй байгаарай. Ах эгч, найз нөхдийнхөө туслалцааг авахаас бүү татгалз. 


Загас-Ажил, бизнес амжилттай байна

Энэ долоо хоногт ашигтай бизнесийн хэлэлцээр хийх магадлалтай. Хэрэв та харилцаатай холбоотой ажил эрхэлдэг бол амжилттай байх болно. Богино зайн аялалд гарах, үдэшлэгт явах зэрэг сэтгэлээ сэргээх ямар нэгэн зүйл хийх бололтой. Ажил дээрээ туршлагатай хүний зөвлөгөөг авахаас бүү татгалз. Энэ долоо хоногт санхүүгийн хүссэн үр дүндээ хүрч магадгүй. Гэр бүлийн харилцаандаа анхаарал хандуулах шаардлагатай. Ханиа сонсож, хамтдаа цагаа өнгөрөөхийг хичээгээрэй. Зээл авахаар хүсэлт илгээсэн бол энэ долоо хоногт тодорхой болно. Илтгэл тавих зэргээр олны өмнө гарах гэж байгаа бол тун сайн бэлдэхийг зөвлөж байна.