Б.Баясгалан
04 сарын 09, 2020
Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгодог "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 05-нд эхлэх талаар өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл шинэ коронавирусийн халдвар цар тахалд хүрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар энэ жил "Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй, тус хөтөлбөрт оюутнуудыг бүртгэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Тус хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 01-нд эхлэх журамтай ч коронавирусийн улмаас 5 хоног хойшлуулсан байсныг бүр болиуллаа.
"Оюутан цэрэг" хөтөлбөрт 2.8-аас дээш голч дүнтэй, их, дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд болон МСҮТ-ийн суралцагчид хамрагдах боломжтой байдаг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.