Дундаж температур: 3°C

Зул сарын баярыг тохиолдуулан та Унгарын нийслэл Будапешт хотод зочлон хамгийн гоё үзэсгэлэн яармагийг үзээрэй. Европдоо алдартай Германы үзэсгэлэн яармагаас ч хямд бараа бүтээгдэхүүнийг та тэндээс олно. Вёрёшмартигийн талбайд та вино шимж, төрөл бүрийн тогоочийн гарын хоолноос амсаж, синнамонтой уламжлалт бялуу амтархаарай. Түүнчлэн ардын жүжиг, дуу, хүүхдүүдийн урлагийн номер үзэж, аз таарвал Санта өвөөтэй уузах болно. 

Үзэсгэлэн яармаг арваннэгдүгээр сарын эхээс арванхоёрдугаар сарын хооронд нээгдээд нэгдүгээр сарын 6-н хүртэл ажилладаг. Ихэвчлэн 10.00-22.00 цагт онгорхой байдаг. 

Буудаллах газар

Будапешт хотын буудлууд түрүйвчид “багтахаар” үнэтэй нь хэчнээн сайхан гээч. Дөрвөн одтой “Carat Boutique” зочид буудалд та нэг шөнийг 70 фунт буюу 231 мянган төгрөг. Улаанбаатар хотын дөрвөн одтой “ibis Styles”, “Ulaanbaatar”, “Bayngol” гэх мэт зочид буудалтай үнэ нь нэлээн дөхөж очно гэсэн үг. “Carat Boutique” Буда ордон, Гэгээн Стефаны дуганы дэргэд байрладаг. 

Хэрэв та Будапешт явахаар шийдсэн бол 20 долоо хоногийн өмнө Берлинээс нисэх онгоцны тасалбараа захиалаарай. Тэгвэл замын зардлаасаа11 хувийг хэмнэх болно.