Дундаж температур: -3°C

Та хүйтнийг ажирдаггүй хүмүүсийн нэг үү. Тэгвэл гоёлоо өмссөн арванхоёрдугаар сарын Санкт Петербург хот бол таны аялах газар. Өвлийн ордон гэх 1500 өрөөтэй энэхүү гайхалтай барилга яг л хуримын баярын бялуу шиг үзэсгэлэнтэй. Энэ бол Санкт Петербургийг чимэх гоёмсог аугаа барилгуудын нэг л гэж мэд. Будрах цаснаар Гэгээн хотын гудмаар алхахдаа та киноны гол дүрд тоглож байгаа юм шиг л санагдах болно. 

Өвлийн ордонг XVIII зуунд барьж, 1917 оны Октябрийн хувьсгалаар тонуулж, хожим нь сэргээн засварлагдсан түүхтэй. Өдгөө музей болсон энэхүү ордноор зочлоход 300-700 рублийн үнэтэй, манай ханшаар 12600-29400 төгрөг болно. 

Буудаллах газар

Та тансаг зэрэглэлийн болгож засаж янзалсан 105 жилийн настай Гэгээн Исаакын сүмийн барилгад байх таван одтой Rocco Forte Astoria зочид буудалд буудаллаарай. Гоёмсог тохижилттой энэ газар та яг л “царь” шиг санагдах болно. 

Эсвэл Өвлийн ордны ойролцоох Arkadia зочид буудалд бууж мөнгөө хэмнээрэй. Arkadia-д та нэг шөнийн 182 мянган төгрөгөөр хонох боломжтой. 

Маршрут

Та Улаанбаатар хотоос Эрхүү рүү галт тэрэг, эсвэл онгоцоор очоод, тэндээсээ цааш явбал хамгийн бага зардлаар зорчино. Зориг гаргаад энэ сарын 23-нд галт тэргээр гарах бол II зэрэглэлийн 120 мянган төгрөгийн үнэтэй тасалбар өнөөдөр худалдан авч болно. Харин онгоцоор нисэх бол нэг талын тасалбар 1.2-1.7 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Эрхүүгээс Санкт Петербург руу ирж очих хоёр талын онгоцны тасалбар 970 мянган төгрөг орчим болно. Харин галт тэргээр зорчих бол дунджаар 50 мянган төгрөгийн үнэтэй.