Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар УОК, ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг "Хоёрдугаар сарын 23-наас хойш иргэд энгийн амьдралын хэв маяг руу шилжинэ. Энэ үед иргэдээс маш амархан 3 зүйл шаардана. Зай барина, амны хаалт зүүнэ, гараа ариутгана. Мөн байгууллага, үйлчилгээний газраар орохдоо QR код уншуулна. PCR шинжилгээний бичиг шаардахгүй.

ААН-үүд, төр илүү их хариуцлага хүлээнэ. 

Эдийн засгаа аль болох суллаж чөлөөлөх учраас үйлдвэр, үзвэр, үйлчилгээний газруудыг тодорхой хэмжээнд нээнэ. Өнөөдөр 14.00 цагаас УОК-ын өргөтгөсөн хуралдаан болно. Хуралдаанаар гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудал, түүнийг дагаж мөрдөх нийтлэг түр журмыг тодорхой танилцуулна.

Түр журам бол олон нийтэд гэхээсээ илүү үйл ажиллагаагаа явуулах ААН-үүдэд гарын авлага болно. 

Яг ямар салбаруудыг, эдийн засгийн хэдэн хувийг нээх талаар Шадар сайд, Улсын Онцгой комиисын дарга С.Амарсайхан нар өнөөдөр 16:00 цагт мэдээлэл хийнэ" хэмээлээ.