Энэ сарын 31-ний нислэгээр иргэд УБ-аас Сөүл болон гуравдагч орон руу зорчиж болно

Б.Баясгалан
01 сарын 22, 2021

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 22, 31-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авна.

Тус нислэгт 2020 оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдах юм.

Харин Улаанбаатараас Сөүлийн чиглэлд эсвэл Сөүлээр дамжин гурав дахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com вебсайт дахь нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлнэ.  Тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ.

Тодруулбал, энэ сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд үйлдэх нислэгээр Сөүл болон гуравдагч орон руу зорчих иргэд зорчих боломжтой гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

Холбоотой сэдвүүд

сөүл тусгай нислэг уокшш

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.