Б.Баясгалан
10 сарын 17, 2020
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 10 дугаар сарын 17-ны 10:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 256 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-118, жирэмсэн-асран хамгаалагчтай-4, өндөр настан-1, хөгжлийн бэрхшээлтэй-2, эрүүл мэндийн шалтгаантай-17, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-115 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ болон Улаанбаатар, Хавана, Сүнжин Гранд зочид буудалд тусгаарлана.
Мөн өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор онгоцоор 252 иргэн эх орондоо ирсэн бөгөөд тэднийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарласан байна.
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.