Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 04, 2023
AI буюу хиймэл оюун ухаан технологийн салбар дахь хамгийн гайхалтай бөгөөд маш их аюул дагуулж болзошгүй зүйл болоод буй. Шинжээчдийн дүгнэж буйгаар, AI-ийн хөгжлийн явц жил ирэх тусам хэд дахин хурдацтай явагдаж байгаа ажээ. Өдгөө улс орнууд хиймэл оюун ухааны талаар ямар бодлого баримталж буй талаарх мэдээллийг сонирхлоо.
АНУ хиймэл оюун ухааны салбарт гүйцэтгэх тушаалыг батлахаар боловсруулж байгаа ажээ. Тэдний үзэж буйгаар, тус улсын засгийн газраас уг тушаалын дагуу тодорхой хэмжээгээр AI салбарт хяналттай тогтоох боломж бүрдэх бололтой.
Энэтхэг улсын хиймэл оюун ухааны үндэсний стратеги “Ai for All” буюу хүн бүрт хиймэл оюун ухааныг хүртээмжтэй байлгахад илүүтэй анхаарч буй юм байна. Улс төрийн ардчилсан дэглэмтэй орнуудын хувьд энэ салбарт илүүтэй нээлттэй хандаж, төрийн үйлчилгээний салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх эрмэлзэл өндөр буй нь ажиглагджээ.
Хятад улс өөрсдийн уг салбар дахь баримталж буй бодлогыг төдийлөн ил тод байлгахыг хүсэхгүй байгаа аж. Гэвч дараагийн үеийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар шинжээчид мэдээлжээ.
ХБНГУ хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлийн салбарт илүүтэй ашиглах “үйлдвэрлэлийн AI” хөгжүүлэлтэд анхаарч буй аж.
Франц улс Европын холбоотой хамтран “Хүн төрөлхтөнд зориулсан хиймэл оюун ухаан” стратегийг хөгжүүлж буй юм. Европын холбоо хиймэл оюун ухааны салбарт дэлхийн жишгийг тогтоох эрмэлзэл өндөр байгаа бөгөөд хуулийн зохицуулалтуудыг нарийн чанд баримтлахаар ажиллаж байгаа ажээ.
Дэлхийн эдийн засагт аялал жуулчлалын салбараар хүч төрөн гарч ирж байгаа Зүүн Өмнөд Азийн орнууд бүс нутгийн хүрээнд “Ai-хөтөч” хэрэгжүүлэхээр ажиллаж, Сингапур улс энэ салбарт тэргүүлж буй.
"Пан-Канадын хиймэл оюун ухааны стратеги"-ийг хамруулан дэлхийн бодлогыг ирээдүйд тогтвортой, урт хугацаандаа ашиг өгөхүйц байлгаж, хүн бүрт хүртээмжтэй байлгахаар Засгийн газрууд ажиллаж байна гэж үзэж болохоор байна.
Эдгээр стратегиудын үндсэн үзэл баримтлал нь хиймэл оюун ухааны салбар дахь судалгаа, хөгжлийн замнал, салбар дахь хөрөнгө оруулалт, хийгээд олон улсын хамтын ажиллагаа, зэргийг хамруулан хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, ашиглалтын хамгийн сайн зохицуулалтын тогтолцоог бий болгоход оршиж буй юм.
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.103.218.131] ・ 2023.08.17 Хариулах
https://redsmmpanel.com/
Зочин [59.103.218.131] ・ 2023.08.17 Хариулах
<a href="https://redsmmpanel.com/">SMM Panel Pakistan</a> have Cheap and Best social media advertising offerings. Instagram, You tube, TikTok, Facebook and other social media platforms.
Зочин [59.103.218.131] ・ 2023.08.17 Хариулах
<a href="https://redsmmpanel.com/"> SMM Panel Pakistan</a> have Cheap and Best social media advertising offerings. Instagram, You tube, TikTok, Facebook and other social media platforms.
Зочин [192.82.72.98] ・ 2023.08.06 Хариулах
Мөнгөтэй хүмүүс наадмыг гутааж байна
Зочин [192.82.72.98] ・ 2023.08.06 Хариулах
Үндэсний баяраа гутаах вий
Зочин [192.82.72.98] ・ 2023.08.06 Хариулах
Z үеийнхэн төрд гарахдаа уламжлалаа устгаж үндэсний баярыг гутаахвий.
Зочин [192.82.72.98] ・ 2023.08.06 Хариулах
Баян хүн 1 буюу 2 голтой вагоны тав тухыг тоож тавьсан төмөр замаар хэнэгч үгүй 4 голтой вагоноор аялдаг.
Зочин [192.82.72.98] ・ 2023.08.06 Хариулах
Баян хүнийг балаг тойрохгүй. Баян хүний толгой том
Зочин [202.126.88.91] ・ 2023.08.06 Хариулах
Баян хүн заавал үнэтэй юм хэрэглэдэг
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй
Холбоотой мэдээ
Технологи
Хиймэл оюун ухаанаар хөрөг зургаа зуруулмаар байна уу
Х.Оргил ・ 01 сарын 23, 2023
Технологи
"Гүүгл" компани AI мэдээллийн төвүүдээ цөмийн эрчим хүчээр хангана
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 10 сарын 16, 2024
Нийгэм
Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа сүүл мушгижээ
Х.Оргил ・ 12 сарын 04, 2019
Амьдрал
Хиймэл оюун ухаан го даамны аваргыг зодог тайлахад хүргэжээ
Peak.mn ・ 11 сарын 29, 2019
Нийгэм
Уйгуржин монгол бичгийг кирилл дээр хөрвүүлэгч “Оюун AI”
Х.Оргил ・ 10 сарын 23, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.