Энэтхэгт хэд хэдэн үйлдвэрчний эвлэл, зүүний хөдөлгөөний уриалгаар эхэлсэн хоёр өдрийн бүх нийтийн ажил хаялтад 200 сая орчим хүн оролцож байна. Энэ тухай ажиллагааг зохион байгуулагч үйлдвэрчний эвлэлүүдийн удирдагчдын мэдэгдсэнийг телевизийн “NDTV” суваг иш татан мэдээлсэн байна.

Ажил хаялтад оролцогчид аж үйлдвэрийн салбарууд дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хийгээд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн нөхцөлийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэхийг шаардсан уриа лоозон барьжээ.

Ажилтнуудын ашиг сонирхлыг хамгаалахас татгалзаж байгаад нь ажил хаялтад оролцогчид засгийн газрын буруутгаж байгаа аж. Түүнчлэн ажил хаялтад оролцож буй хүмүүс хэд хэдэн дүүрэгт төмөр зам болон автомашины замуудыг хаагаад байгаа аж.  

Энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, энэхүү ажил хаялт нь хот хоорондын төмөр замын тээвэр, банкны салбарууд, даатгалын компаниудын ажил үйлчилгээнд нөлөөлж магадгүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС