Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Онцгой байдлын албаны 26 алба хаагчийг мордуулах ажиллагаа өнөөдөр боллоо.  Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч  генерал Т.Бадрал “Нэг жилийн хугацаанд та бүхэн гэр бүл, үр хүүхдээсээ хол, цэрэг байлдааны талбарт очиж ажиллах учир бие бялдрын болоод сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байх ёстой” гэдгийг онцоллоо.