Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын хамгийн бага хүүхдийг 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачилжээ.

Онцгой байдлын албанд ажилладаг алба хаагчдын амь насыг 50 сая төгрөгөөр даатгадгаас өөрөөр дэмжлэг үзүүлдэггүй. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх хуулийн төслийг санаачилсан байна. Ерөнхийлөгчийн тамгийн газар уг хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаас өмнө боловсруулж өргөн барина хэмээн мэдээллээ.