Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар, Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт хүчтэй мэдрэгджээ

Б.Баясгалан
09 сарын 22, 2020

Өнөөдөр буюу 09 дүгээр сарын 22-ны 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5,8 магнитудын, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5,1 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ.


Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Холбоотой сэдвүүд

газархөдлөлт обег

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.