Б.Баясгалан
11 сарын 06, 2020
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд үзлэг шалгалтаар ажиллаж байсан алба хаагчид гэрийн тооно нь шатаж байсан айлтай таарч, шуурхай унтрааж, долоон настай хүүхдийг галын аюулаас аварлаа.
Тодруулбал, Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 06-ны 11:30 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Х.Маамуу, Таван толгой түлш ХХК-ийн хяналтын ажилтан Т.Алтанцэцэг нар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 2 дугаар хэсгийн айл өрхүүдээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтаар ажиллаж байхдаа ийнхүү галыг унтрааж, тус айлд 7 настай эрэгтэй хүүхэд харгалзах хүнгүй унтаж байсныг сэрээж аюулгүй газарт гарган, амь насыг нь авран хамгаалсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.183] ・ 2020.11.06 Хариулах
Эвий дээ. Юу ч бодолгүй тайван унтаж байгаад шатах байсан байна. Таван толгой түлш хк хяналт шалгалтын ажилчид ажлаа сайн хийж байна шүү. Эрдэнэт хүүгийн амийг аварсан та бүгдэд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.