Э.Мөнхтуяа
12 сарын 16, 2019
Билл Гейтс өнгөрсөн жил "Дэлхийн шумуулын өдөр”-өөр "Бид махчин акулаас илүү шумуулаас болгоомжлох хэрэгтэй" хэмээн анхааруусан юм.
Шумуул нь халдварт өвчнийг дамжуулдаг бөгөөд хумхаа, денге буюу халуун хумхаа, зика зэрэг өвчний шалтгаан болдж, хэдэн сая хүнийг үхэлд хүргэсэн дэлхийн хамгийн аюултай амьтдын нэг аж. Доорх хүснэгтээс шумуулын өдөр тутамд хүний аминд хүрсэн тоо нь акулын нэг зууны туршид хүний аминд хүрсэн тоотой тэнцэхийг харж болно. Өөрөөр хэлбэл, Шумуул өдөрт 1000 хүний аминд хүрдэг бол махчин акул зуун жилд 1000 хүний аминд хүрдэг аж.
I hate mosquitoes. The diseases they spread kill more than half a million people every year. In fact, mosquitoes kill more people in one day than sharks kill in 100 years: https://t.co/r81u9DDB2B #WorldMosquitoDay pic.twitter.com/j6DB4yZ4m9
— Bill Gates (@BillGates) August 20, 2018
Энэ оны эхээр гаргасан тайланд уур амьсгалын өөрчлөлт асуудлыг улам бүр дордуулах болно гэсэн таамаг гарчээ. Өвчин тархах хоёр гол зүйл болох Aedes aegypti ба Aedes albopictus - энэ зууны дунд үеэс мэдэгдэхүйц өсөж нэмэгдэх төлөвтэй байна.
Цаг агаар дулаарч байгаа өнөөгийн хурдыг бууруулахгүй бол халдварт өртөмтгий орны хувьд эдгээр төрлийн шумуулууд нь олон хот суурин газар руу тархах боломжтой хэмээн судалгааг хамтран бичсэн Бостоны Хүүхдийн эмнэлэг болон Оксфордын их сургуулийн халдварт өвчин судлаач Мориц Краемер тайлбарлажээ.
Эх сурвалж: https://www.weforum.org/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.