Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Улсын онцгой комисст иргэн ААН-үүдээс 7 тэрбум гаруй төгрөгийн хандив цуглажээ.  Хандивын 3.5 тэрбум нь мөнгөн хөрөнгө, 3,9 тэрбум төгрөг нь бараа, материалын хандив аж. Гэвч сүүлийн үед хандивыг зарцуулалтын асуудал анхаарал татаж буй. 

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тайлбар хийлээ.

Шадар сайд Я.Содбаатар: Ард иргэдээс ирж буй хандив чухам юунд зарцуулагдаж байгаа нь талаар яриа гарах болсон. Үүн дээр албан ёсны тайлбар хийе. Энэхүү хандивын зарцуулалт маш тодорхой. Дэлгэрэнгүй мэдээллийг ОБЕГ-ын сайтаар ороод үзэж болно. Засгийн газарт олон улсын зээл тусламжаар ирсэн мөнгө санхүүжилтийн асуудал дээр манай иргэд шүүмжлэлтэй ханддаг. Эдгээр зээл тусламжууд цаанаасаа зорилттой. Тийм учраас Монгол Улсын засгийн газар, хэн нэгэн хүн албан тушаалтан шамшигдуулах ямар ч боломжгүй. Олон улсын зээл тусламжаар 390 орчим тэрбум ам.доллар орж ирээд байна. Сангийн яам дээр бүх мэдээлэл нь ил тод зарлагдчихсан. Хандивыг шамшигдуулсан мэтээр ярьж байгаа нь асуудлыг мушгин гуйвуулах гэсэн оролдлого гэж хардаг. НҮБ-ын Хүн амын сангийн шугамаар орж ирж байгаа мөнгөөр бид хилийн зургаан аймгийн эмнэлэгт PCR аппарат суурилуулсан. Үүнд Сэлэнгэ, Замын-Үүд, Дорноговь аймаг багтаж байгаа.