Улсын онцгой комисст 7,4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

Б.Баясгалан
07 сарын 30, 2020

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 289 аж ахуйн нэгж байгууллага, 256  иргэнээс нийт 7.4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ. Хандивын 3.5 тэрбум нь мөнгөн хөрөнгө, 3,9 тэрбум нь бараа, материалын хандив байна.

Хандивын мэдээлэл болон зарцуулалтын талаар ЭНД дарж дэлгэрэнгүйг харах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

обег хандив

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.