Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж, “Эко автомашин үйлдвэрлэгчдийн холбоо”-ноос “Nissan vanette” загварын автомашиныг Улсын онцгой комисст хандивлалаа.

Тус холбоо нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 400 гаруй гишүүнтэй. Эдгээр гишүүдийнхээ дунд сайн үйлсийн аяныг өрнүүлэн 15 сая төгрөгийн өртөг бүхий автомашиныг худалдан авч, гардуулж буй аж.

Япон Улсад 2012 онд үйлдвэрлэгдсэн тус автомашиныг ачааны болон суудлын зориулалтаар ашиглах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.