Х.Оргил
12 сарын 21, 2020
Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоолоо.
Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд Я.Содбаатар:
Бид цаг үеийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж энэхүү шийдвэрийг гаргалаа.
Нйислэлийн хэмжээнд засаг арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна.
Баянзүрх дүүрэгт өдөрт цар тахал өдөрт 20-30-аар нэмэгдэж байна. Зарим халдвар илэрсэн иргэд эмнэлэгт хэвтэж гараад аль хэдийн нийгмийн амьдралд оролцсон байгаа юм. Мөн эмнэлгийн орчинд халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа бөгөөд эмч, эмнэлгийн ажилчид халдвар авч байна. ХӨСҮТ дээр гэхэд л гурван тасгийн эмч, ажилтнаас халдвар илэрсэн. Цаашдаа ХӨСҮТ-өөс гарч байгаа халдварын тархалтыг зогсоох, бүрэн хэмжээний ариутгалыг хийж байна.
192 оронд хөл хорионы дэглэмийг тогтоогоод байна. Ялангуяа европын бүс нутгуудад хатуу дэглэм тогтоосон. Англид гэхэд мутацид орсон коронавирус илэрсэн. Иймээс зул сарын баяр, шинэ жилийн баярыг тэмдэглэх арга хэмжээг хумих болсон.
Дэлхий дахинд цар тахлыг хор хөнөөл багатай даван туулах гол хэрэгслийг вакцин гэж үзэж байна. Бид ч бас вакциныг оруулж ирэхээр анхааран ажиллаж байгаа дуулгая.
KOBAKC хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр талууд ярилцлаа. Энэ талаар ДЭМБ-ын Суурин төлөөлөгч С.Диордицатай зөвлөлдсөн.
Тиймээс нийт ард иргэдээ Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг ойлгож хүлээж авахыг хүсье. Мөн эмнэлгийн орчинд халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа бөгөөд эмч, эмнэлгийн ажилчид халдвар авч байна. ХӨСҮТ дээр гэхэд л гурван тасгийн эмч, ажилтнаас халдвар илэрсэн. Цаашдаа ХӨСҮТ-өөс гарч байгаа халдварын тархалтыг зогсоох, бүрэн хэмжээний ариутгалыг хийж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.