Б.Баясгалан
11 сарын 12, 2020
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналт, шалгалтаа улам чангатгахыг эрүүл мэнд, онцгой байдал, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дарга нарт даалгав.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед шийдвэр зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр нь арга хэмжээ авч байхыг үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А/1242 тоот захирамж гаргасан байна.
Энэ дагуу:
Дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах, жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг анхааруулж байна.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэхийг зөвлөж, зайлшгүй шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд уриалжээ.
Нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчилнэ.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/ 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний зах 06.00-19.00 цаг хүртэл ажиллана, гэхдээ согтууруулах ундаа худалдахгүй юм.Хот руу орох автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлттэй, харин гарахыг хориглосон шийдвэр хэвээр байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.