Б.Баясгалан
11 сарын 04, 2020
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, шинэ жилийн арга хэмжээг энэ жил зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар "Өнөөдрийн хуралдаанд коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар танилцуулснаар тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Нөхцөл байдал амаргүй болж, дэлхий нийтэд хоёр дахь давалгаа үүсээд буй. Энэ үед олон орон хорио цээрийн дэглэм, хөл хориог эргэн тогтоож, зарим нь боловсролын байгууллагынхаа үйл ажиллагааг хаах хүртэлх арга хэмжээ авч байна.
Манай улс дотооддоо халдвар алдаагүй цөөн орны нэг ч вирус тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс шинэ жилийн арга хэмжээг энэ жил зохион байгуулахгүй байх, зохион байгуулахыг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Коронавирус дэгдсэнээс хойш бид Цагаан сарын баярыг өргөн тэмдэглээгүй. Наадмаа онлайнаар хийсэн. Мэдээж шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь нээлттэй" хэмээлээ.
Мөн тэрээр "Одоо бүр ресторан, баар, караоке, үйлчилгээний байгууллагууд хэвийн горимд шилжин ажиллаж байгаа. Шинэ жилийн үеэр ч хэвийн горимоор ажиллана. Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй. Өөрөөр хэлбэл, 30-40 хүнтэй арга хэмжээ хийж болохгүй" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.70.33.115] ・ 2021.11.24 Хариулах
энэ эх сурвалжийг хаанаас авах хэрэгтэй вэ?
Зочин [202.9.40.184] ・ 2020.11.04 Хариулах
НИЙТИЙГ ХАМРУУЛСАН ШОУ КОНЦEРТУУДЫГ ХОРИГЛОХ.БӨХИЙН БАРИЛДААНЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай