Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдааныхаа шийдвэрийг танилцуулж байна.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар:

Нийгмийн сүлжээнд хөл хорио тогтоох гэж байна гэсэн явган яриа нэлээд гарч байх шиг байна. УОК-ийн зүгээс ямар нэг хөл хорио, хязгаарлалт хийх шийдвэр гаргаагүйг онцлоё. Коронавируийн халдвар дотоодод тархаагүй тул өнөөдрийн байдлаар УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй.

Онцгой байдал үүсвэл хоол хүнсний хомсдол үүсэхээргүй нөхцөлд байна.

Мөн бас нэг зүйлийг онцлон хэлэхэд шөнийн цагаар хятад ажилчид олноор орж ирж байна гэх мэдээлэл худлаа гэдгийг мэдэгдэж байна. Монгол Улсын хилээр орж ирж байгаа гадаад иргэдийн тоо баримт бидний хяналтанд байдаг юм. Орж ирж байгаа нь бий. Гэхдээ зайлшгүй шаардлагатай удирдах болон мэргэжлийн ажилтнуудыг хууль хяналтын байгууллагууд хариуцаж цөөн тоогоор орж ирсэн. Зам засварын ажлаас эхлээд олон ажилд гадны мэргэжилтнүүдийн туслалцаа хэрэгтэй байна.