Х.Оргил
11 сарын 15, 2020
УОК, Засгийн газар өнөөдөр хуралдаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг ирэх сарын 1-ний 06.00 цаг хүртэл сунгаснаа хэвлэлийнхэнд танилцууллаа. Мэдээллийн үеэр Шадар сайд Я.Содбаатар дараах хариултыг өгсөн юм.
Шадар сайд Я.Содбаатар:
Энх саран дээр халдвар хамгааллын дүрэм зөрчигдсөн. Иргэд хувийн хариуцлага алдсан эсэхийг шалгаж судалж байна. Дүгнэлт гарах хүртэл нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Энд нэг зүйлийг дурдахад тусгаарлалтад байгаа хүмүүсийн бүх зардлыг улс гаргахаар болсон. Байрлах газар, хоол хүнсний мөнгийг улсаас гаргаж байна. Сэлэнгийн халдварыг бид судалж байна. Ачаа тээврийн жолооч нараас гаралтай гэж бид таамаглаж байна.
Энэ вирус агаар дуслын замаар хүнээс хүнд, амьтнаас хүнд тархаж байгаа. Тиймээс халвар авсан болон ойрын, дам хавьталд орсон хүмүүсийн хувийн нууцад халдаж болохгүй. Бид хамтарч байж, нэгдэж байж хүн төрлөхтнийг сандаргаж байгаа энэ “аюулт дайсан”-ыг дарж авна.
Энэ хүмүүсийн цаана ажил амьдрал, бизнес, ах дүү хамаатан садан байгаа гэдгийг хэвлэлийнхэн болон нийтийн сүлжээнд бичиж байгаа хүмүүс бодолцох хэрэгтэй. Ингэхгүй бол хүний нэр дурдах, аж ахуйн нэгжийн бизнест халдах тохиолдол гарч байна. Энэ өвчин амьсгалын замаар халдаж байгаа тул хэн ч, хэзээ ч тусч болно. Дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, парламентын гишүүд нь ч өвдсөн. Тиймээс иргэдийг тодорхой хувь хүн, аж ахуйн нэгжийн эрхэд халдахгүй байхыг сануулж байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.18.223] ・ 2020.11.15 Хариулах
Neg l shiruun harsan, zagnasan, zandarsan aimar nuhduud. Zugeer uchirlaj yarij boldgui muu.
Зочин [139.5.219.23] ・ 2020.11.15 Хариулах
яг үнэн. цаанаа л хүйтэн, Солонгост гэхэд энэ үеэр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв хэд дахин нэмэгдсэн. манайд бал уурлаад л заазуур шийдвэр гаргаад л ....
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай