Мэдээлэл технологийн үндэсний паркт "Эрдэм хакатон” тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээн өөрийн тогтсон зарчимтай бөгөөд зургаан шалгуур үзүүлэлтээр төсөл шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил нийт 29 төсөл өрсөлдөж, шинэ, шинэлэг төслийн санаагаа 3 минутад багтаан питч танилцуулга хийв.

2023 оны "Эрдэм хакатон"-ы тэргүүн байрт Биологийн хүрээлэнгийн “Артемис” баг шалгарч, БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн шагналын эзэд болов. Тэмцээний дэд байрт “Эко хөнгөн бетон”(ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөг); III байрт “Метаког”(бусад хамтрагч байгууллагуудын нэрэмжит 5 сая төгрөг); Тусгай шагналт байрт “Амин хүнс”; Тусгай шагналт байрт “Эко грин гоулд” баг тус тус шалгарлаа. 

Тус арга хэмжээний үеэр "Эрдэм хакатон" тэмцээнээс өмнөх жилүүдэд шалгарсан төслүүдийн үр дүнд бий болсон инноцавцын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарав.