“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүүг томиллоо

Х.Оргил
05 сарын 17, 2018

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралджээ. Хуралдаанаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилох шийдвэрийг гаргасан байна.

П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан. Ажлын туршлагийн тухайд дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч дарга, сайд гэхчлэн бүхий л төвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин юм.

Холбоотой сэдвүүд

уул уурхай эрдэнэс монгол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.