Ерөнхий сайдыг хүлээж, Хотын даргыг огцруулах асуудлыг хойшлууллаа

Б.Баясгалан
11 сарын 23, 2018

Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах эсэхийг эцэслэн шийдэхээр НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ч хуралдааныг хойшлууллаа.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн. Тиймээс өөрөө НИТХ-ын хуралдаанд ирж танилцуулга хийх ёстой гэсэн саналыг АН-ын бүлгээс гаргаж, Ерөнхий сайдыг ирэх хүртэл хуралдаанаас завсарлага авахыг хүслээ.

Ингэснээр ирэх мягмар гараг буюу 11 дүгээр сарын 27-ны 14.00 цагаас НИТХ дахин ээлжит бусаар хуралдаж, Хотын дарга С.Батболдыг огцруулах эсэхийг эцэслэн шийдэхээр боллоо. 

НИТХ-ын хуралдаан өнөө өглөө 09.00 цагт эхлэх товтой байсан ч төлөөлөгчдийн ирц бүрдээгүй учраас хуралдааныг үдээс хойш хуралдуулахаар болоод байсан юм.

Холбоотой сэдвүүд

нитх с.батболд у.хүрэлсүх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.