Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хэлсэн үгтэй холбогдуулж иргэд шүүмжлэл өрнүүлж байна. Иргэддээ бухимдал үүсгэсэндээ хүлцэл өчиж байна.

Д.Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан.

Ерөнхий сайд захирамж гаргаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг "Засгийн газрын гишүүн, улс төрийн хариуцлагатай албан тушаалтны хувьд дээрх зөрчлийг гаргасан учир үүрэгт ажлаас огцруулах тушаал гаргалаа" гэв.