“Ulaanbaatar Book Fair” номын баяр энэ сарын 22-23-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 13.00 цагт тус номын баярт оролцоно.

Номын баярт хэвлэлийн компаниуд, борлуулагч, зохиолчид оролцож бүх номыг хямдралтай үнээр борлуулж байгаа юм. Тодруулбал “Интерном” бүх номоо 10-40 хувиар хямдруулсан бөгөөд англи хэл дээрх номуудаа 3000 төгрөгөөр худалдаалж байна. Харин “Аз хур” номын дэлгүүрээс хамгийн багадаа 20 хувиар, “Тагтаа” хэвлэлийн газар бүх номоо 20-30 хувиар тус тус хямдруулжээ. Мөн зарим зохиолч өөрсдөө номоо худалдаалж буй учир тэдний номыг гар дээрээс нь хамгийн хямдаар авч, тэдэнтэй уулзах боломжийг “Ulaanbaatar Book Fair” номын баяр танд олгож байна.

Энэ үеэр хуучин номуудыг 500-5000 төгрөгөөр, сурах бичгүүдийг 3000-5000 төгрөгөөр худалдан авах боломжтой.

Номын баяр өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.