Еврей эцэг эхчүүд хүүхдээ хайрлах хайранд хязгаар гэж байдаггүй. Сэтгэл зүйчид ийм төрлийн харилцааны давуу болон сул талыг ярьж болно. Гэхдээ еврей хүүхдүүд хайр, халамжаар хэзээ ч дутдаггүй.


1. Хүүхдийг дутагдалтай болгож болохгүй.

Еврей ээж хэзээ ч хүүхэддээ “Чи муу” гэж хэлэхгүй. Харин тэрээр “Миний онц хүү яаж ийм гэнэн зүйл хийж чадаваа?” гэж хэлнэ.

Еврей ээжүүд “Миний хүүхдэд дутагдал байж болохгүй” гэсэн байр суурьтай байдаг. Магадгүй тэд хүүхдүүдийнхээ дутагдлыг хардаг ч тэднээс өөр хэн ч хүүхдүүдийх нь дутагдлыг олж харахгүй юм.


2. Ухаалаг эрх чөлөө.

Еврей хүмүүжил хоёр зөрчилдөөнт зүйлсийг хослуулдаг. Хүүхдийн эрх чөлөө болон хатуу шаардлага юм.

Еврей гэр бүлүүдийн хүүхдүүд эцэг эхийнхээ толгой дээр гарч, аавын гадаад пасспортыг ээжийн уруулын будгаар будах нь хүүхэдрүү муухай харах шалтаг биш юм. Еврей эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн эрх чөлөө гэдэг нь тусгай хүмүүжил биш юм харин амьсгалж болохгүй агаар юм.

Хатуу, чанга хүмүүжил болохгүй хязгаарыг давах үед эхэлдэг. Эцэг эхийнхээ эд хогшилоор тоглоход зөвшөөрөгддөг бол эмээгийнхээ толгой дээр гарахыг зөвшөөрдөггүй байна.


3. Хүүхдийг бүхий л шалтгаанаар магтах.

Эх хүн үргэлж хүүхдээ магтдаг. Энэ магтаал нь төрсөн цагаас нь эхэлж байдаг. Еврей ээж жижигхэн амжилтуудад хүртэл хүүхдээ магтаж байдаг. Харин эх хүн хүүхдээ бусдын өмнө магтаж байгааг хүүхэд өөрөө харах ёстой байдаг.


4. Өөрийн хийсэн үйлдэлийн өндөр хариуцлага.

Еврейчүүд хүүхдийнхээ өмнө эцэг, эхчүүд яарч байхдаа хэлсэн санаандгүй үг, үйлдэл эргэж буцааж болохгүй үр дагавар агуулдаг гэдэгт итгэдэг. Тиймээс еврей эцэг эхчүүд өөрийн хариуцлагатай үйлдэл, хэлж бүй зүйлээрээ хүүхдээ сургаж байдаг.


5. Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл үндэс бол гэр бүл доторх хайр, хүндлэл юм.

Еврей улмажлал нь гэр бүлийн суурийг эхнэр нөхөр буюу ээж аав бүрдүүлдэг гэж тайлбарладаг. Тиймээс хүүхдэд багаас нь хамгийн эхэнд эх хүний эцэг хүнд үзүүлэх анхаарал болон эцэг хүн эх хүнд үзүүлэх анхаарал байдаг гэдгийг зааж сургадаг. Хэрэв хүүхэд эцэх эх хоёр хоёр биенийхээ төлөө амьдардаг гэдгийг ойлгож, тэдний харилцаа хүндлэл, хайр, халамж дээр тогтож буйг харч мэдэрвэл хүүхэд өөрийгөө хамгаалагдсан мэт мэдэрдэг. Мөн энэ нь хүүхдэд үлгэр дуурайлал болох бөгөөд ирээдүйд хүүхэд өөрөө ийм гэр бүл бүтээхийг хүсэх болно.


6. Эцэх эх байхад суралцах.

Эцэг эхийн боловсрол хүүхэд бий болхоос өмнө эхэлдэг. Бүсгүй хүн гэр бүлтэй болохдоо л эх хүн болоход бэлэн байдаг. Түүнийг “өөрийнхөө төлөө амьдрах” гэж заадаггүй. Түүнийхамгийнголкарьерболгэророн, гэрбүлюм. Өөртөөитгэлтэй, бие даасан, өөрийгөө аваад явах чадалтай хүүхэд хүмүүжүүлхэд зориулж еврейчүүд хүүхэд хүмүүжүүлэх систем боловсруулсан байдаг. Уг систем эхлэхдээ хүн эхлээд өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй бөгөөд тусдаа мэргэжил эзэмжших хэрэгтэй гэжээ. Тухайлбал “эхнэр хүн болон эх хүн”, “нөхөр болон эцэг хүн”.


7. Хүүхдэд цагаа зөв зарцуулахыг заах.

Еврей хүүхдүүд залхуурал гэж юу болхыг мэдэхгүй. Тэд багаасаа эхэлж үргэлж завгүй, ямар нэгэн зүйл хийж байх ёстой гэдэгт сургагддаг.