Их Британий Үндэсний гэмт хэргийн агентлаг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Европ даяар хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтэн 43 настай Флорин Гинеаг баривчилжээ. Тэрээр хүний амь хороох болон Румынаас Ирланд, Финланд, Дубай рүү хүн наймаалах зэрэг ноцтой хэргүүдэд сэжиглэгдэн Европод эрэн сурвалжлагдаж байсан юм.

Их Британи Улс түүнийг Румын улс рүү шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байна. Их Британийн Үндэсний гэмт хэргийн хорооны дэд дарга, Том Довдалл “Бид энэхүү баривчилгааг хийж чадсан нь Европын хаанаас ч ирсэн ямар ч гэмт хэрэгтэн манай улсад өршөөлгүй гэдгийг харууллаа. Үүний хүчинд манай гудамжууд аюулгүй байдаг юм” гэж хэлжээ.


Эх сурвалж: https://www.iaac.mn