Германы Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер мягмар гарагт Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай уулзсаныхаа дараа Европын холбооны /ЕХ/ гишүүн орнуудыг харилцан итгэлцлээ бэхжүүлэхийг уриалсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Ф.Штайнмайер хэлэхдээ
“ЕХ-ны гишүүн орнуудын нэгдмэл байдал маш чухал байна. ЕХ-ны зүгээс хямралыг даван туулж, хойч үедээ сайн сайхан ирээдүйг хадгалан үлдээхийн тулд үр дүнтэй алхмуудыг хийх шаардлагатай байна” гэжээ. Тэрээр мөн ЕХ-г дэмжих олон нийтийн дэмжлэг Польшид өндөр байдгийг онцлон тэмдэглэжээ.

Энэ онд Польш улс тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ойг тохиолдуулан Германы Ерөнхийлөгч эхнэрийн хамтаар тус улсад хоёр хоногийн айлчлал хийж байгаа аж. А.Дуда Штайнмайерт хандан Польшийн тусгаар тогтнолын ойг тохиолдуулан айлчилж буй анхны төрийн тэргүүн болсонд талархал илэрхийлсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг