Ирак дахь Европын Холбооны элчин сайд Рамон Блекуа бохирдсон ундны усанд хордсон тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.

“Өглөө миний бие тавгүйрхэж, хэд хэдэн уулзалтаа цуцлах шаардлагатай болсон. Эмч бохир уснаас болж хордсон байна гэж хэлсэн” хэмээн Р.Блекуа “Твиттер” хуудастаа тэмдэглэжээ.  

9 дүгээр сарын дундуур Басра хотод27000 хүн бохирдсон ундны усанд хордсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг