ВАШИНГТОН. /Reuters/. Facebook” компанийг хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсантай холбогдуулан 5 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан талаар АНУ-ын Худалдааны комиссоос мэдээлсэн байна.

Худалдааны комисс “Facebook” компанийг 87 сая гаруй хэрэглэгчийн хувийн нууцыг задруулсан хэмээн буруутгасан бөгөөд ийм төрлийн хэрэгт ногдуулсан хамгийн өндөр торгууль энэ болжээ. Facebook” компани хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, хувийн мэдээллийг нь хянан зохицуулж, хамгаалах үүргээ зөрчсөн гэж Худалдааны комиссын дарга Жо Саймонс хэлжээ. 

"Facebook" компанид их хэмжээний торгууль ногдуулсан нь хүмүүсийн хувийн мэдээлэлтэй холбоотой зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж тэрбээр нэмж хэлжээ. Үүний зэрэгцээ хүмүүсийн мэдээллийн хамгаалалтаа сайжруулахын тулд хувийн нууцын асуудал хариуцсан бие даасан хороо байгуулахыг “Facebook” компаниас шаардсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг