АНУ-ын Калифорни мужийн Силиконы хөндийд орших Reality Lab лабораторийн дэргэд байгуулсан шинэ дэлгүүртээ Ray Ban брэндийн ухаалаг нарны шил, видео дуудлага хийдэг Portal төхөөрөмж, мөн Oсulus нэрийн виртуал бодит байдлын төхөөрөмжүүд борлуулах юм.

143 м2 талбайтай дэлгүүрийн албан ёсны нээлт нь тавдугаар сарын 9-нд болох бөгөөд шаргал модон, минималист хэв маягаар дотор заслыг нь тохижуулсан байна. Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний компани хийсвэр виртуал орон зайд метаверсыг байгуулахыг зорьж буй бөгөөд түүнтэй холбоотой ухаалаг төхөөрөмжүүдийг дэлгүүрээрээ борлуулах юм. Метаверс нь дэлхийн дараагийн үеийн хамгийн том цахим ертөнцийн платформ болно гэж тус компанийн захирал Марк Цукерберг хэллээ.