Брайн Актон бол “Whatsapp” аппликейшний үүсгэн байгуулагч. Тэрээр дөрвөн жилийн өмнө энэ компаниа Фэйсбүүкт 19 тэрбум доллараар худалдсан нэгэн. Брайн өөрийн твиттер хуудсандаа "Фэйсбүүкийг устгах цаг нь боллоо” хэмээн мяггмар гаригт жиргэсэн юм. Түүний энэхүү жиргээний дараа "Фэйсбүүк"- ийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр 10 хувиар буурсан савласан байна. Брайны жиргээ үнэхээр хүмүүсийг фэйсбүүк хэрэглэхээ боль гэж уриалсан уу эсвэл өөрөө устгах гэж буйгаа илэрхийлсэн эсэх нь эргэлзээтэй. "Фэйсбүүк" компанийн түүхэнд байгаагүй өндөр үнээр компаниа зарсан залуу өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн ашгийн бус компани байгуулан ажиллаж байгаа юм. 

Энэхүү жиргээ нь сүүлийн үед барууны хэвлэлийн бай болоод байгаа “Кэмбриж Аналитика”-тай холбоотой байж болох юм. “Кэмбриж Аналитика”-г ашиглан АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдээллээр дамжуулан сонгуулийн сурталчилгаагаа хийж байсан нь ил болсон билээ.