Hublot брэнд нь 2018 оны Дэлхийн хөл бөмбөгийн (FIFA WORLD CUP) аваргын тэмцээнд ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд шүүгч нарт зориулж шинэ төрлийн смарт бугуйн цагыг бүтээжээ. 

Энэ цаг нь андройд үйлдэлийн системтэй, goal line технологитой, atom z 33xx процессортой байх юм. Тус цаг нь зөвхөн 2018 ширхэг үйлдвэрлэгдэх бөгөөд ойролцоогоор 5200 долларын үнэтэй байх аж. Цагны давуу тал нь тоглолтын мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулах, мөн гоол орох бүрт цаганд чичиргээ Vibrator үүсч, GOAL гэсэн бичиг ирэх юм байна. 

Мөн энэхүү цагыг та одоо худалдан авснаар тэмцээн эхлэхэд хэдэн өдөр, цаг минут үлдсэнийг өдөр бүр цаг нь дээрээ мэдээллийг нь хүлээн авах юм байна.