Шинэхэн Lamborghini, Porsche, Mercedes Benz, Harley Davidson зэрэг машинууд бульдозероор даруулан үгүй болж буй дүр зураг Филлипинд хэвийн үзэгдэл болоод байна. Ийм аргаар тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте бараа хууль бусаар хил давуулдаг наймаа эрхлэгчидтэй тэмцэж байгаа юм. Уг машинуудыг устгах үед Ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байна. Үүгээрээ тэрээр “Дэлхийн шинэ, цэвэр Филиппиныг харуулахыг хүссэн. Мөн хөрөнгө оруулалт, бизнесийг гайхалтай газар гэдгийг харуулж байна” гэдгээ хэлжээ.