МАНИЛА. /NDTV/. Даваа гарагт Филиппиний нийслэл Манила хотын баруун хойд хэсэгт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас барилгууд нурж, олон арван хүн нурангид дарагдсан байна.


Мягмар гарагийн байдлаар аврах албаны ажилтнууд эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд 11 хүн амиа алджээ. Амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа тухай холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. 


“Эхний газар хөдлөлтийн дараа 400 гаруй чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд зарим нь 3.4 магнитудын хүчтэй байсан” гэж Филиппиний сейсмологичид мэдэгдсэн байна.



Филиппин улс нь газар хөдлөлтөд өртөмтгий бүс болох “Номхон далайн галт цагариг”-т оршдог тул газар хөдлөлт түгээмэл болдог юм. 1990 онд тус улсын хойд нутагт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2000 мянга орчим хүн амиа алдаж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг