Финландын боловсролын хөтөлбөрийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж буй СИСҮ Улаанбаатар сургууль анхны хичээлийн шинэ жилээ нээж, шинэхэн элсэгчдээ хүлээн авлаа.

 “SISU Schools” дэлхийн 15 оронд салбартай бөгөөд СИСҮ Улаанбаатар Монгол дахь анхны салбар сургууль нь болж байна.

Хүүхдүүдийг баяр жаргалтайгаар суралцуулах нь тус сургуулийн гол зарчим болохыг СИСҮ Улаанбаатар сургуулийн ТУЗ-ийн гишүүн Г.Гандолгор нээлтийн үеэр онцоллоо. 

Тэрбээр “Чанартай боловсролыг аз хөөртэйгээр бага хугацаанд суралцаж эзэмших арга барил буюу Финланд боловсролын цогц хөтөлбөрийг Монголын ирээдүй хойч үе болсон хүүхдүүдэд албан ёсны франчайз эрхтэйгээр хүргэж байгаадаа баяртай байна.  СИСҮ Улаанбаатар сургуулийн онцлог нь хүүхэд бүрийн онцлог, сул болон давуу талыг нь илрүүлж түүнд нь тохирсон нэмэлт сургалтын хөтөлбөр боловсруулж, хүсэл тэмүүллийг нь нээх онцгой арга барилтай.

Тиймээс заах арга нь хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, шинэ анги танхим төдийгөөр хязгаарлагдахгүй. Ирээдүйд ямар ч хүнд сорилттой тулгарсан ч асуудлыг даван туулах чадвартай хувь хүн, багийн гишүүн, нийгмийн эд эс, ирээдүйн удирдагчдыг хүмүүжүүлэх нь бидний зорилго. 

Финландын боловсролын систем амжилтад хүрсэн шалтгааны нэг нь багшийн ур чадвар юм. Багш хүн сурагч бүрийнхээ нас, сэтгэхүй болон хөгжлийн онцлогийг маш сайн мэддэг байх ёстой.  Манай финланд багш нар сурагчдаа ойлгож харилцахыг эрхэмлэдэг. Харахад найз нөхөд шиг нь харилцаад байгаа боловч тухайн хүүхдийн аливааг танин мэдэх, сурах арга барилд маш нарийн анхааран ажилладаг. 

Бичлэг үзэх: 

Бид сурагчдыг өөр хооронд нь өрсөлдүүлэх бус багаар ажиллуулахад анхааран ажиллаж байна. СИСҮ сургуульд элсэн орсон сурагчдадаа илүү гэгээлэг маргаашийг амлаж байна." 


Энэ хичээлийн жилд тус сургуульд 1-5 дугаар ангийн 8 бүлгийн 200 орчим хүүхэд элсэн суралцаж байна. Тус сургуульд Финланд, Америкийн хосолсон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр финланд болоод олон улсын багш нар ажиллах юм.

Сургалтын хөтөлбөрийн онцлог, багш нарын заах арга барилын талаар СИСҮ сургуулийн захирал Мариа Марсиа Хүүхэд сургуульдаа ирэхдээ ч, гэртээ харихдаа ч баяр баясгалантай байх учиртай. Үүнд л суралцахуйн гол чанар оршиж байгаа юм. “Чи үүнийг л заавал сур, үүнийг л давтаж цээжлэх ёстой” гэж хүчлээд байвал хүүхдийн сэтгэлгээ өсөж хөгждөггүй юм шүү дээ. “СИСҮ Улаанбаатар” сургууль монгол, финландын туршлагатай багш нараар багаа бүрдүүлсэн учир хүүхдүүдийг суралцаж хөгжих урам зоригоор бүрэн цэнэглэж чадна.

Ямар ч асуудлын шийдлийг олж чаддаг энтрепенер сэтгэлгээг багаас нь суулгахад л бидний зорилго оршдог. Ингэснээр хүүхэд ирээдүйд тохиолдох олон саад бэрхшээлийг ажралгүй давдаг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү сургуульд маань монгол хүүхдүүд итгэл дүүрэн, урам зоригтойгоор суралцана гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцолсон юм.