Л.Дэлгэрмаа
07 сарын 18, 2023
Америкийн автомашин үйлдвэрлэгч "Ford" компани цахилгаан автомашин F150 Lightning пикап загвараа 10 мянган ам.доллараар хямдруулж байгаагаа мэдэгдлээ. Өмнө нь цахилгаан машины батерей үйлдвэрлэх өртгийн улмаас зах зээлийн үнэлгээ нь өндөр тусаж байсан аж.
Ийнхүү үнээ бууруулсан нь байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл худалдан авах сонирхолтой хэрэглэгчдээ зориулж буй шийдэл гэж тус компани мэдэгдсэн байна.
F150 Lightning загварын батерейг 15-80 хувь хүртэл цэнэглэхэд дунджаар 36 минут зарцуулж, 370 км зам туулах боломжтой аж.
Хэрвээ өөр загварын батерейг нь сонговол 41 минут цэнэглээд, 480 км-ыг туулах боломжтой гэнэ.
Сонирхуулахад, топ автомашин үйлдвэрлэгчид 2030 он хүртэл цахилгаан автомашины үйлдвэрлэлд 1.2 их наяд ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.