Торгуулийн цохилт хийж өрсөлдөгч багаа 4:3-аар буулган авсан Оросын шигшээ багийн тамирчид түүхэндээ анх удаа ¼ шигшээд хүч үзэхээр тунасан билээ. Тэгвэл олон нийтийн сүлжээний хэрэглэгчид үндэсний шигшээ багийнхаа ялалтыг ингэж тэмдэглэж байна.

“Итгэмээргүй юм. Манай баг ингээд хожчихож байгаа юм гэж үү? Үнэн гэж үү? Энэ зүүд биш байгаадаа?”,

"Ашгүйдээ, одоо л ач нартаа ярих зүйлтэй боллоо”,

“Орилохгүй байж чадахгүй нь. Манай баг ¼ шигшээд үлдчихлээ шүү дээ”

Энэ мэтчилэн Оросуудын үндэсний шигшээ багийнхаа ялалтад сэтгэл нь хөдөлсөн постууд “Твиттер” хуудсаар  дүүрэн байв.  Тэгвэл зарим хэрэглэгчийн үлдээсэн хөгжилтэй постуудаас танилцуулбал:

“Баяртай Герман, баяртай Португал, баяртай Испани. Дараагийх нь хэн бэ?”.

“Испаничууд болон хөгжөөн дэмжигчид нь ¼ шигшээд нэг иймэрхүү байдалтай л орно гэж бодсон байхдаа”.

“Ялгааг олно уу?”

"Игорь Акинфеевын хаах мөчид золтой л үхчихсэнгүй"

"Игорь бол бурхан"

Зарим нэгэнд нь Игорь Акинфеев муурыг санагдуулсан бололтой.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг